2025 оны 6-р сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд И Жэ Мён ялалт байгууллаа. Өмнөх Ерөнхийлөгчийг огцруулсны улмаас нөхөн сонгуулиар сонгогдсон тул өмнөх засаг захиргаанаас ажил хүлээлцэх ёслолгүйгээр сонгуулийн өдөр буюу 6-р сарын 3-нд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа эхлэв. 21 дэх Ерөнхийлөгч И Жэ Мён нь Кёнсанбүк аймгийн Андун хотод төрсөн, Чун-Ан их сургуулийг төгссөн бөгөөд сөрөг хүчний дэвшилтэт үзэлтэй Ардчилсан намаас нэр дэвшжээ. Шинэ Ерөнхийлөгч мэндлэх үед иймэрхүү үндсэн мэдээлэл сонирхол татдаг. Зөвхөн Ерөнхийлөгч И Жэ Мён ч гэлтгүй, өмнөх үе үеийн Ерөнхийлөгчид ямар түүхтэй байсныг сонирхоцгооё.

1-3 дахь Ерөнхийлөгч И Сын Ман Төрсөн нутаг: Хванхэ муж, Пёнсан хошуу (2 настайдаа Хансонд ирсэн) Төгссөн сургууль: Принстоны их сургууль (АНУ) Мэргэжил: Улс төрч (Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч) Ажлаа хүлээн авах үеийн нас: 73 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: Байхгүй Алба хашсан хугацаа: Ойролцоогоор 11 жил 9 сар (1948.7.24~1960.4.27)

4 дэх Ерөнхийлөгч Юн Бу Сон Төрсөн нутаг: Чүнчоннам муж, Чонан хошуу Төгссөн сургууль: Эдинбургийн их сургууль Мэргэжил: Улс төрч Ажлаа хүлээн авах үеийн нас: 63 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 2 хүү, 2 охин Алба хашсан хугацаа: Ойролцоогоор 1 жил 7 сар (1960.8.13~1962.3.22)

5-9 дэх Ерөнхийлөгч Пак Жон Хи Төрсөн нутаг: Кёнсанбүк муж, Сонсан хошуу Төгссөн сургууль: Чосүний хамгаалалтын офицерийн сургууль (Одоогийн Хуурай замын цэргийн академи) Мэргэжил: Цэргийн албан хаагч Ажлаа хүлээн авах үеийн нас: 46 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 3 охин Алба хашсан хугацаа: Ойролцоогоор 15 жил 10 сар (1963.12.17.~1979.10.26)

10 дахь Ерөнхийлөгч Чой Гю Ха Төрсөн нутаг: Кавон муж, Вонжү хошуу Төгссөн сургууль: Датун академи (Хятад) Мэргэжил: Улс төрч Ажлаа хүлээн авах үеийн нас: 60 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин (Бие даагч) Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 2 хүү, 1 охин Алба хашсан хугацаа: Ойролцоогоор 8 сар (1979.12.21.~1980.8.16.)

11-12 дахь Ерөнхийлөгч Чон Дү Ван Төрсөн нутаг: Кёнсаннам муж, Хапчон Төгссөн сургууль: Хуурай замын цэргийн академи Мэргэжил: Цэргийн албан хаагч Ажлаа хүлээн авах үеийн нас: 50 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 3 хүү, 1 охин Алба хашсан хугацаа: Ойролцоогоор 7 жил 6 сар (1980.8.27.~1988.2.24)

13 дахь Ерөнхийлөгч Ну Тэ Ү Төрсөн нутаг: Кёнсанбүк муж, Далсон хошуу Төгссөн сургууль: Хуурай замын цэргийн академи Мэргэжил: Цэргийн албан хаагч Ажлаа хүлээн авах үеийн нас: 55 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 1 охин Алба хашсан хугацаа: 5 жил (1988.2.25.~1993.2.24.)

14 дэх Ерөнхийлөгч Ким Ён Сам Төрсөн нутаг: Кёнсаннам муж, Кожэ хошуу Төгссөн сургууль: Сөүлийн Үндэсний их сургууль Мэргэжил: Улс төрч Ажлаа хүлээн авах үеийн нас: 64 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 2 хүү, 3 охин Алба хашсан хугацаа: 5 жил (1993.2.25.–1998.2.24.)

15 дахь Ерөнхийлөгч Ким Дэ Жүн Төрсөн нутаг: Чолланам муж, Шинан хошуу Төгссөн сургууль: Мокпогийн нийтийн худалдааны ахлах сургууль Мэргэжил: Улс төрч Ажлаа хүлээн авах үеийн нас: 74 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Дэвшилтэт Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 3 хүү, 1 охин Алба хашсан хугацаа: 5 жил (1998.2.5.~2003.2.24.)

16 дахь Ерөнхийлөгч Ну Мү Хён Төрсөн нутаг: Кёнсаннам муж, Кимхэ хошуу Төгссөн сургууль: Пусаны худалдааны ахлах сургууль Мэргэжил: Өмгөөлөгч Ажлаа хүлээн авах үеийн нас: 57 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Дэвшилтэт Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 1 охин Алба хашсан хугацаа: 5 жил (2003.2.25.–2008.2.24.)

17 дахь Ерөнхийлөгч И Мён Бак Төрсөн нутаг: Япон, Осака. Кёнбүк, Пуханд өссөн Төгссөн сургууль: Корё их сургууль Мэргэжил: Бизнесмэн Ажлаа хүлээн авах үеийн нас: 66 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 3 охин Алба хашсан хугацаа: 5 жил (2008.2.25.~2013.2.24.)

18 дахь Ерөнхийлөгч Пак Гын Хэ Төрсөн нутаг: Кёнсанбүк муж, Тэгү хот Төгссөн сургууль: Соган их сургууль Мэргэжил: Улс төрч Ажлаа хүлээн авах үеийн нас: 61 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: Байхгүй Алба хашсан хугацаа: Ойролцоогоор 4 жил 1 сар (2013.2.25.–2017.3.10.)

19 дэх Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Төрсөн нутаг: Кёнсаннам муж, Кожэ хошуу Төгссөн сургууль: Кёнхи их сургууль Мэргэжил: Өмгөөлөгч Ажлаа хүлээн авах үеийн нас: 64 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Дэвшилтэт Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 1 охин Алба хашсан хугацаа: 5 жил (2017.5.10.–2022.5.9.)

20 дахь Ерөнхийлөгч Юн Сог Ёл Төрсөн нутаг: Сөүл хот, Сонбүк дүүрэг Төгссөн сургууль: Сөүлийн Үндэсний их сургууль Мэргэжил: Прокурор Ажлаа хүлээн авах үеийн нас: 61 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: Байхгүй Алба хашсан хугацаа: Ойролцоогоор 2 жил 11 сар (2022.5.10.–2025.4.4.)

21 дэх Ерөнхийлөгч И Жэ Мён Төрсөн нутаг: Кёнсанбүк муж, Андун хот Төгссөн сургууль: Чун-Ан их сургууль Мэргэжил: Өмгөөлөгч Ажлаа хүлээн авах үеийн нас: 61 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Дэвшилтэт Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 2 хүү Алба хашсан хугацаа: 2025.6.3.~

И Жэ Мён шинээр 21 дэх Ерөнхийлөгч болсноор БНСУ нийт 14 Ерөнхийлөгчтэй боллоо. Тэдгээрээс Пак Гын Хэ бол цорын ганц эмэгтэй Ерөнхийлөгч юм. 14 хүнээс дэвшилтэт улс төрийн үзэл баримтлалтай Ерөнхийлөгч нь Ким Дэ Жүн, Ну Мү Хён, Мүн Жэ Ин, И Жэ Мён гэсэн 4 хүн бөгөөд үлдсэн нь бүгд консерватив үзэлтэй. Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ сөрөг хүчинд байсан хүмүүс бол Чой Гю Ха, Ким Дэ Жүн, И Мён Бак, Мүн Жэ Ин, Юн Сог Ёл, И Жэ Мён гэсэн 6 хүн юм. Чой Гю Ха-г эс тооцвол 5 хүн нь сөрөг хүчнээс сонгогдож, засаглалыг солилцуулж чаджээ. Үлдсэн 8 хүн нь эрх баригч намын харьяалалтайгаар Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Төрсөн нутгаар нь авч үзвэл Кёнсанбүк 5 хүн (Пак Жон Хи, Ну Тэ Ү, И Мён Бак, Пак Гын Хэ, И Жэ Мён), Кёнсаннам 4 хүн (Чон Дү Ван, Ким Ён Сам, Ну Мү Хён, Мүн Жэ Ин) буюу 14 хүнээс 9 нь Кёнсан мужаас гаралтай. И Сын Ман (Хванхэ) бол цорын ганц Умард Солонгосоос гаралтай хүн юм. Бусад нь Чүнчоннам (Юн Бу Сон), Кавон (Чой Гю Ха), Чолла (Ким Дэ Жүн), Сөүл (Юн Сог Ёл) мужаас тус бүр 1 хүн байна.

Төгссөн сургуулиар нь авч үзвэл Хуурай замын цэргийн академи (Чон Дү Ван, Ну Тэ Ү) бөгөөд Пак Жон Хи (Чосүний хамгаалалтын офицерийн сургууль, одоогийн ХЗЦА)-г оруулаад 3 хүн болж, хамгийн олон байна. Сөүлийн Үндэсний их сургууль (Ким Ён Сам, Юн Сог Ёл) дараа нь орно. И Сын Ман (АНУ-ын Принстоны их сургууль), Юн Бу Сон (Их Британийн Эдинбургийн их сургууль), Чой Гю Ха (Хятадын Датун академи) нар гадаадад их сургууль төгсчээ. Ким Дэ Жүн (Мокпогийн нийтийн худалдааны ахлах сургууль) болон Ну Мү Хён (Пусаны худалдааны ахлах сургууль) нар ахлах сургууль төгссөн байна. Бусад нь Корё их сургууль (И Мён Бак), Соган их сургууль (Пак Гын Хэ), Кёнхи их сургууль (Мүн Жэ Ин), Чун-Ан их сургууль (И Жэ Мён) төгссөн тус бүр 1 хүн байна.

Мэргэжлээр нь ангилвал улс төрч 6 хүн байсан нь хамгийн олон байна. Тэд бол И Сын Ман, Юн Бу Сон, Чой Гю Ха, Ким Ён Сам, Ким Дэ Жүн, Пак Гын Хэ нар юм. Бусад нь цэргийн хүн 3 (Пак Жон Хи, Чон Дү Ван, Ну Тэ Ү), өмгөөлөгч 3 (Ну Мү Хён, Мүн Жэ Ин, И Жэ Мён), прокурор 1 (Юн Сог Ёл), бизнесмэн 1 (И Мён Бак) байна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ эхлүүлэх үеийн насыг харвал 40-өөд насны 1 хүн (Пак Жон Хи), 50-иад насны 3 хүн (Чон Дү Ван, Ну Тэ Ү, Ну Мү Хён), 60-аад насны 8 хүн (Юн Бу Сон, Чой Гю Ха, Ким Ён Сам, И Мён Бак, Пак Гын Хэ, Мүн Жэ Ин, Юн Сог Ёл, И Жэ Мён), 70-аад насны 2 хүн (И Сын Ман, Ким Дэ Жүн) байв.

Шинэ Ерөнхийлөгч И Жэ Мёныг эс тооцвол хамгийн удаан ажилласан Ерөнхийлөгч бол Пак Жон Хи бөгөөд ойролцоогоор 15 жил 10 сар ажиллажээ. И Сын Ман 11 жил 9 сар, Чон Дү Ван 7 жил 6 сар ажилласан. Дараа нь 5 жилийн бүрэн эрхээ дуусгасан Ерөнхийлөгчид байв. Ну Тэ Ү, Ким Ён Сам, Ким Дэ Жүн, Ну Мү Хён, И Мён Бак, Мүн Жэ Ин нар юм. Ойролцоогоор 4 жил 1 сар ажилласан Пак Гын Хэ, 2 жил 11 сар ажилласан Юн Сог Ёл, 1 жил 7 сар ажилласан Юн Бу Сон, 8 сар ажилласан Чой Гю Ха гэсэн дарааллаар алба хашсан хугацаа нь богино байна. И Жэ Мёныг эс тооцсон 13 Ерөнхийлөгчийн алба хашсан дундаж хугацаа 5 жил 8 сар байна.

Бүрэн эрх нь эхлэх үеийн хүүхдийн тоог харвал Ким Ён Сам 2 хүү, 3 охинтой байсан нь хамгийн олон хүүхэдтэй нь байв. Юн Бу Сон 2 хүү, 2 охин, Пак Жон Хи 1 хүү, 3 охин, Чон Дү Ван 3 хүү, 1 охин, Ким Дэ Жүн 3 хүү, 1 охин, И Мён Бак 1 хүү, 3 охин, Чой Гю Ха 2 хүү, 1 охин, Ну Тэ Ү 1 хүү, 1 охин, Ну Мү Хён 1 хүү, 1 охин, Мүн Жэ Ин 1 хүү, 1 охин, И Жэ Мён 2 хүүтэй байв. Гэрлээгүй Пак Гын Хэ болон И Сын Ман, Юн Сог Ёл нар бүрэн эрхээ эхлэх үедээ хүүхэдгүй байжээ.

Leave a comment

이메일 주소는 공개되지 않습니다. 필수 필드는 *로 표시됩니다