Жүжигчин Юн Ши Юн SBS телевизийн “My Little Old Boy” (미운 우리 새끼) энтертайнмент нэвтрүүлгийн шинэ гишүүнээр элслээ. Энэ нь түүний гэр, хувийн амьдралаа бүтэн нэг цагийн турш ганцаараа дэлгэсэн анхны тохиолдол бөгөөд үүгээрээ ихээхэн анхаарал татаж байна. Нэвтрүүлгээр түүний “Сэрүүлэгний хаан”, “Төлөвлөгөөний хаан”, “Цэвэрлэгээний хаан”, “Эмх цэгцний хаан”, “Машин угаалгын хаан”, “Тэвчээрийн хаан”, “Хичээл зүтгэлийн хаан” зэрэг гайхалтай талууд харагдсан. Эдгээр нь жирийн хүмүүсээс харагдаад байдаггүй онцгой дүр төрхүүд юм. Тэр дундаа нэг сарын турш өмсөх хувцсаа урьдчилан төлөвлөдөг нь хамгийн их анхаарал татав. Юн Ши Юны тоглоомын өрөөнд бас нэгэн онцгой орон зай байсан нь түүний хувцасны шүүгээ байв. Шүүгээнд хувцаснууд нь төрөл болон өнгөөр нь ангилагдан цэгцтэй өлгөгджээ. Юн Ши Юн: “Би хувцасны шүүгээгээ яг л дэлгүүр шиг сайхан байлгахыг хүсдэг. Тийм байлгахын тулд хувцасны тоо олон байж болохгүй. Хувцаснууд хоорондоо давхцах ёсгүй (хувцаснууд хоорондоо тодорхой зайтай байв). Өлгүүрт байх хувцасны өлгөгчийн дээд хязгаар гэж бий. Хэрэв өлгөгч хүрэлцэхгүй бол би хувцсаа цэгцэлдэг (шаардлагагүйг нь хасдаг).” Юн Ши Юн аксесуар, үнэт эдлэлийн хайрцаг болон хувцаснуудаа зочны өрөөнд дэлгэн тавив. Юн Ши Юн: “За, 6-р сарын төлөвлөгөөгөө гаргацгаая.” Түүний 5-р сарын хуанли дээр өдөр бүр өмссөн хувцасны зургууд байв. Тэрээр амралтын өдрийг ч оруулаад өдөр бүр өмсөх хувцасныхаа зургийг урьдчилан наасан байжээ. Нэвтрүүлгийн багийнхан: “Та хувцас загварт сонирхолтой юу?” Юн Ши Юн: “Үгүй ээ. Би бүр өмнө нь “Хамгийн муу хувцасладаг хүн”-ээр тодорч байсан. 40 нас хүрээд имижээ өөрчлөхийг хүссэн ч, өдөр тутмын хувцаслалтандаа ч миний стилийн бус хувцсыг туршиж үзэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ би хувцсанд сонирхолгүй, сайн өмсөж чаддаггүй, өөртөө ч итгэлгүй болохоор стилисттэйгээ зөвлөлдөөд нэг сарын хувцсаа урьдчилан бэлдчихээд, тэр төлөвлөгөөнийхөө дагуу өмсөж байгаа юм.” Түүний гар утсанд стилисттэйгээ зөвлөлдсөн хувцасны загварууд байв. Тэр өдөр бол 6-р сард өмсөх хувцсаа урьдчилан өмсөж үзэх өдөр байлаа. 6-р сарын 1-ний хувцас нь “all-black” (бүхэлдээ хар) бөгөөд ээжтэйгээ болзохдоо өмсөх аж. Тэр хувцсаа өмсөж үзээд баталгаажуулах зургаа авав. Харин аксесуараа өөрөө сонгоно. Тэрээр хоёр ширхэг сувдан зүүлт сонгов. Бугуйвч нь хүртэл сувд. Бараг л сувдаар “бөмбөгдсөн” “too much” (дэндүү) загвар байлаа. Дараагийнх нь хар пиджак, цагаан өмд, мөн л хоёр сувдан зүүлт. Нэвтрүүлгийн багийнхан: “Таны хамгийн дуртай аксесуар?” Юн Ши Юн: “Сувд! Би сувданд үнэхээр дуртай. Яг л эрүүлжиж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Би ретро уур амьсгалд дуртай, сувд яг тэр мэдрэмжийг өгдөг. Сувданд үнэхээр дуртай.” Түүний үнэт эдлэлийн хайрцаг сувдаар дүүрэн байв. Хар хүрэм дээр ч сувдан зүүлт. Цагаан цамцан дээр ч сувдан зүүлт. Савхин хүрэм дээр ч сувдан зүүлт. Цэнхэр цамцан дээр ч сувдан зүүлт. Тэр үнэхээр сувданд “чин сэтгэлээсээ ханддаг” залуу байв. Хувцсаа шалгаж дуусаад ямар нэгэн зүйл бичиж эхлэв. Юн Ши Юн: “Энэ цагаан хувцсыг Сингапурт ч өмсөж болно, тиймээс үүнийг онгоцны буудал дээр өмсөхөөр төлөвлөе.” Тэрээр дөнгөж сая өмсөж үзсэн хувцас бүрээ хуанли дээрээ тэмдэглэж байв. Уншлага (зохиолын уншлага)-д очихдоо ихэвчлэн хослол. Бейсболын цэнгэлдэх рүү цагаан футболктой явъя. Анхны бэлтгэл дээр… Эмээгийнд очихдоо… Ээжтэй уулзахдаа… Ийнхүү өдөр тутмын хувцсаа хүртэл зохицуулсны эцэст түүний 6-р сарын хувцаслалтын төлөвлөгөө бэлэн болов. Жүжигчин Чой Жин Хёкийн ээж: “Нэг сарын хувцсаа төлөвлөдөг алдартан анх удаа харж байна.” Юн Ши Юн шургуулганаас нэг зүйл гаргаж ирэв. Гаргаж ирсэн зүйл дээрээ футболкоо тавиад яг тэр хэвээр нь эвхлээ. Төгс цэвэрхэн эвхэгдэв. Тэрээр футболк бүрээ яг л хувцасны дэлгүүр шиг нямбай арчилдаг байв. Сайтар эвхсэн хувцсаа хувцасны өрөөндөө байсан яг тэр байранд нь буцаан тавьж, цамцнуудын хоорондох зайг хүртэл жигдлээд, анхилуун үнэртэй шүршигчээр төгсгөв. Дуучин Даниэл: “Би яг тэр хэв маягаар нь амьдарч үзэхийг хүсэж байна. Ямар байдгийг нь мэдмээр байна.”