2025 оны 6-р сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд И Жэ Мён Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өмнөх Ерөнхийлөгч огцорсны улмаас нөхөн сонгуулиар явагдсан тул өмнөх засаг захиргаанаас ажил хүлээлцэх үе шатгүйгээр сонгуулийн маргааш6 21 Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа эхлүүлсэн. 21 дэх Ерөнхийлөгч И Жэ Мён нь Кёнсанбүк аймгийн Андун хотод төрсөн, Чунан их сургуулийг төгссөн бөгөөд сөрөг хүчин болох дэвшилтэт үзэлтэй Ардчилсан намаас нэр дэвшсэн юм. Шинэ ерөнхийлөгч мэндлэхэд эдгээр үндсэн мэдээлэл хүмүүсийн сонирхлыг татдаг. Зөвхөн И Жэ Мён Ерөнхийлөгч гэлтгүй, өмнөх Ерөнхийлөгчид ямар түүхтэй байсныг сонирхож байна. 1~3 дахь Ерөнхийлөгч И Сын Ман Төрсөн нутаг: Хванхэ аймаг, Пёнсан хошуу (2 настайдаа Хансонд) Төгссөн сургууль: Принстоны Их Сургууль (АНУ) Мэргэжил/Ажил: Улс төрч (Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч) Ажлаа эхлэх үеийн нас: 73 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: Байхгүй Бүрэн эрхийн хугацаа: Ойролцоогоор 11 жил 9 сар (1948.7.24~1960.4.27) 4 дэх Ерөнхийлөгч Юн Бу Сон Төрсөн нутаг: Чүнчоннам аймаг, Чонан хошуу Төгссөн сургууль: Эдинбургийн Их Сургууль Мэргэжил/Ажил: Улс төрч Ажлаа эхлэх үеийн нас: 63 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 2 хүү, 2 охин Бүрэн эрхийн хугацаа: Ойролцоогоор 1 жил 7 сар (1960.8.13~1962.3.22) 5~9 дэх Ерөнхийлөгч Пак Жон Хи Төрсөн нутаг: Кёнсанбүк аймаг, Сонсан хошуу Төгссөн сургууль: Чусоны Хамгаалалтын Офицерийн Сургууль (Одоогийн Хуурай замын цэргийн академи) Мэргэжил/Ажил: Цэргийн албан хаагч Ажлаа эхлэх үеийн нас: 46 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 3 охин Бүрэн эрхийн хугацаа: Ойролцоогоор 15 жил 10 сар (1963.12.17.~1979.10.26) 10 дахь Ерөнхийлөгч Чой Гю Ха Төрсөн нутаг: Канвон аймаг, Вонжү хошуу Төгссөн сургууль: Датун Академи (Хятад) Мэргэжил/Ажил: Улс төрч Ажлаа эхлэх үеийн нас: 60 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин (Бие даагч) Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 2 хүү, 1 охин Бүрэн эрхийн хугацаа: Ойролцоогоор 8 сар (1979.12.21.~1980.8.16.) 11~12 дахь Ерөнхийлөгч Чон Дү Хван Төрсөн нутаг: Кёнсаннам аймаг, Хапчон Төгссөн сургууль: Хуурай замын цэргийн академи Мэргэжил/Ажил: Цэргийн албан хаагч Ажлаа эхлэх үеийн нас: 50 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 3 хүү, 1 охин Бүрэн эрхийн хугацаа: Ойролцоогоор 7 жил 6 сар (1980.8.27.~1988.2.24) 13 дахь Ерөнхийлөгч Ну Тэ Ү Төрсөн нутаг: Кёнсанбүк аймаг, Далсон хошуу Төгссөн сургууль: Хуурай замын цэргийн академи Мэргэжил/Ажил: Цэргийн албан хаагч Ажлаа эхлэх үеийн нас: 55 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 1 охин Бүрэн эрхийн хугацаа: 5 жил (1988.2.25.~1993.2.24.) 14 дэх Ерөнхийлөгч Ким Ён Сам Төрсөн нутаг: Кёнсаннам аймаг, Кожэ хошуу Төгссөн сургууль: Сөүлийн Үндэсний Их Сургууль Мэргэжил/Ажил: Улс төрч Ажлаа эхлэх үеийн нас: 64 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 2 хүү, 3 охин Бүрэн эрхийн хугацаа: 5 жил (1993.2.25.–1998.2.24.) 15 дахь Ерөнхийлөгч Ким Дэ Жүн Төрсөн нутаг: Чолланам аймаг, Шинан хошуу Төгссөн сургууль: Мокпогийн нийтийн худалдааны ахлах сургууль Мэргэжил/Ажил: Улс төрч Ажлаа эхлэх үеийн нас: 74 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Дэвшилтэт (Либерал) Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 3 хүү, 1 охин Бүрэн эрхийн хугацаа: 5 жил (1998.2.5.~2003.2.24.) 16 дахь Ерөнхийлөгч Ну Мү Хён Төрсөн нутаг: Кёнсаннам аймаг, Кимхэ хошуу Төгссөн сургууль: Пүсаний худалдааны ахлах сургууль Мэргэжил/Ажил: Өмгөөлөгч Ажлаа эхлэх үеийн нас: 57 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Дэвшилтэт (Либерал) Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 1 охин Бүрэн эрхийн хугацаа: 5 жил (2003.2.25.–2008.2.24.) 17 дахь Ерөнхийлөгч И Мён Бак Төрсөн нутаг: Япон, Осакад төрсөн. Кёнбүк, Пуханд өссөн Төгссөн сургууль: Корё Их Сургууль Мэргэжил/Ажил: Бизнесмэн Ажлаа эхлэх үеийн нас: 66 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 3 охин Бүрэн эрхийн хугацаа: 5 жил (2008.2.25.~2013.2.24.) 18 дахь Ерөнхийлөгч Пак Гын Хэ Төрсөн нутаг: Кёнсанбүк аймаг, Тэгү хот Төгссөн сургууль: Соган Их Сургууль Мэргэжил/Ажил: Улс төрч Ажлаа эхлэх үеийн нас: 61 Сонгогдох үеийн нам: Эрх баригч Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: Байхгүй Бүрэн эрхийн хугацаа: Ойролцоогоор 4 жил 1 сар (2013.2.25.–2017.3.10.) 19 дэх Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Төрсөн нутаг: Кёнсаннам аймаг, Кожэ хошуу Төгссөн сургууль: Кёнхи Их Сургууль Мэргэжил/Ажил: Өмгөөлөгч Ажлаа эхлэх үеийн нас: 64 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Дэвшилтэт (Либерал) Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 1 хүү, 1 охин Бүрэн эрхийн хугацаа: 5 жил (2017.5.10.–2022.5.9.) 20 дахь Ерөнхийлөгч Юн Сог Ёл Төрсөн нутаг: Сөүл хот, Сонбүк дүүрэг Төгссөн сургууль: Сөүлийн Үндэсний Их Сургууль Мэргэжил/Ажил: Прокурор Ажлаа эхлэх үеийн нас: 61 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Консерватив Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: Байхгүй Бүрэн эрхийн хугацаа: Ойролцоогоор 2 жил 11 сар (2022.5.10.–2025.4.4.) 21 дэх Ерөнхийлөгч И Жэ Мён Төрсөн нутаг: Кёнсанбүк аймаг, Андун хот Төгссөн сургууль: Чунан Их Сургууль Мэргэжил/Ажил: Өмгөөлөгч Ажлаа эхлэх үеийн нас: 61 Сонгогдох үеийн нам: Сөрөг хүчин Улс төрийн үзэл баримтлал: Дэвшилтэт (Либерал) Ажлаа эхлэх үеийн хүүхдийн тоо: 2 хүү Бүрэн эрхийн хугацаа: 2025.6.3.~ И Жэ Мён 21 дэх Ерөнхийлөгч болсноор Бүгд Найрамдах Солонгос Улс нийт 14 Ерөнхийлөгчтэй боллоо. Тэднээс Пак Гын Хэ цорын ганц эмэгтэй Ерөнхийлөгч юм. 14 хүнээс дэвшилтэт улс төрийн үзэл баримтлалтай Ерөнхийлөгч нь Ким Дэ Жүн, Ну Мү Хён, Мүн Жэ Ин, И Жэ Мён гэсэн 4 хүн бөгөөд үлдсэн нь бүгд консерватив үзэлтэй байв. Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ сөрөг хүчин байсан хүмүүс бол Чой Гю Ха, Ким Дэ Жүн, И Мён Бак, Мүн Жэ Ин, Юн Сог Ёл, И Жэ Мён гэсэн 6 хүн юм. Чой Гю Ха-гаас бусад 5 хүн нь сөрөг хүчнээс сонгогдож, засгийн эрхийг шилжүүлэн авчээ. Үлдсэн 8 хүн нь эрх баригч намаас Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Төрсөн нутгаар нь авч үзвэл, Кёнсанбүк аймаг 5 (Пак Жон Хи, Ну Тэ Ү, И Мён Бак, Пак Гын Хэ, И Жэ Мён), Кёнсаннам аймаг 4 (Чон Дү Хван, Ким Ён Сам, Ну Мү Хён, Мүн Жэ Ин) буюу 14 Ерөнхийлөгчийн 9 нь Кёнсан мужаас гаралтай байв. И Сын Ман (Хванхэ аймаг) нь Хойд Солонгосоос гаралтай цорын ганц хүн юм. Бусад нь Чүнчоннам (Юн Бу Сон), Канвон (Чой Гю Ха), Чолла (Ким Дэ Жүн),