Сүүлийн үед дэлхий нийтээр Netflix-ийн “When Life Gives You Tangerines” олон ангит кино болон JTBC, BBC-ийн хамтран бүтээсэн “Deep Dive Korea: Song Ji Hyo’s Haenyeo Adventure” баримтат кинонд Хаэнёо (Haenyeo) хэмээх содон эмэгтэйчүүдийн тухай өгүүлснээр сонирхол татаж байна. Хаэнёо буюу далайн хүүхнүүд нь амьсгалах тусгай төхөөрөмжгүйгээр далайн гүнд шумбаж, хүнс болон далайн гаралтай бүтээгдэхүүн түүдэг эмэгтэйчүүдийг хэлдэг. Тэдний хөдөлмөрч амьдрал, байгаль дэлхийтэйгээ шүтэлцсэн соёл нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Хаэнёогийн үүсэл ба түүх Хаэнёогийн нэршил нь бүс нутгаасаа хамаарч өөр өөр байдаг. Өмнөд Солонгосын өмнөд эрэгт “мурэккүн”, Жэжү арал дээр “жамнёо” буюу “жамсү” гэж нэрлэдэг байв. “Хаэнёо” хэмээх нэр нь Японы эзэрхэн байх үед гарч ирсэн бөгөөд 1980-аад оноос хойш өргөн хэрэглэгдэх болжээ. Эрт үеийн баримтуудад хаэнёогийн тухай мэдээлэл тэмдэглэгдсэн байдаг. Гурван улсын түүх болон Күрёо, Жосоны үеийн түүхэнд “нүцгэн ажиллахыг хориглосон” зэрэг бичгүүдээс хаэнёо, мөн хаэнам буюу далайн эрчүүд ч оршин тогтнож байсныг харж болно. Хаэнёогийн багаж хэрэгсэл ба ажлын арга барил Хаэнёо нар зөвхөн усанд сэлэх, шумбах чадвараар хөдөлмөрлөдөггүй. Тэд дараах тусгай багаж хэрэгслийг ашигладаг: Эдгээр багаж нь хаэнёод аюулгүй, үр дүнтэй ажиллахад тусалдаг. Хаэнёогийн сургалт ба нийгэмлэг Хаэнёо болох нь зөвхөн ур чадвараар хязгаарлагдахгүй, үе дамжсан сургалт, хариуцлагатай үйл явц юм. Энэхүү тогтолцоо нь хаэнёогийн соёл, мэдлэгийг хойч үедээ үргэлжлүүлэн дамжуулах гол үндэс болдог. Хаэнёогийн соёл дэлхийд танигдсан нь Хаэнёогийн соёл нь зөвхөн Солонгосын онцлог төдийгүй дэлхий нийтэд үнэ цэнэтэй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр үйл явдал нь хаэнёогийн соёл, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, нийгмийн үнэт зүйлийг дэлхий дахинд таниулж, хамгаалах чухал алхам болсон. Хаэнёогийн ирээдүй Далайн хүүхнүүдийн тоо буурч, насжилт ихсэж байгаа хэдий ч тэдний өвөрмөц соёл, түүх нь олон нийт, ялангуяа залуу үеийнхний сонирхлыг татсаар байна. “When Life Gives You Tangerines” болон “Deep Dive Korea” зэрэг контентууд нь энэ соёлыг дэлхийн олон оронд хүргэж, уламжлан хадгалахад томоохон хувь нэмэр оруулж байна.