Жүжигчин Юн Ши Юн SBS телевизийн <Миний Муухай Тэнэгхэн Ботго> (Miun Uri Saekki) нэвтрүүлэгт шинээр нэгдлээ. Энэ нь тэрээр бүтэн нэг цагийн турш зөвхөн өөрөө оролцоод зогсохгүй, гэр болон хувийн амьдралаа анх удаа дэлгэн харуулж буй хэрэг юм. Тийм ч учраас маш их анхаарал татаж байна. Нэвтрүүлгээр харуулсан түүний дүр төрхүүд нь “сэрүүлэгний хаан”, “төлөвлөгөөний хаан”, “цэвэрлэгээний хаан”, “эмх цэгцийн хаан”, “машин угаалгын хаан”, “биеэ барихын хаан”, “хичээл зүтгэлийн хаан” зэрэг байлаа. Эдгээр нь жирийн хүмүүсээс харагдахад хэцүү, аль нэгийг нь ч олоход бэрх дүр төрхүүд юм. Тэр дундаа нэг сарын турш өмсөх хувцсаа урьдчилан төлөвлөдөг нь хамгийн их сэтгэгдэл төрүүлэв.
Юн Ши Юний тоглоомын өрөөнд бас нэгэн өөр орон зай гарч ирэв. Энэ бол хувцасны шүүгээ юм. Шүүгээнд хувцсууд нь төрөл төрлөөр, өнгө өнгөөр ялгагдан байрлажээ.
Юн Ши Юн – Би хувцасны шүүгээгээ яг л хувцасны дэлгүүр шиг сайхан байлгахыг хүсдэг. Тэгэхийн тулд хувцасны тоо олон байж болохгүй. Хувцас хувцастайгаа давхцаж болохгүй учраас (хоорондоо тодорхой зайтай байрлуулсан хувцсууд). Өлгүүрт байх хувцасны өлгөгчийн дээд хязгаар гэж бий. Хэрвээ өлгөгч дутвал? Тэгвэл би хувцсаа цэгцэлдэг (цөөлдөг).
Юн Ши Юн аксесуар хадгалах хайрцаг болон хувцсаа зочны өрөөнд дэлгэнэ.
Юн Ши Юн – 6-р сарын төлөвлөгөөгөө гаргацгаая.
5-р сарын хуанли дээр өмссөн хувцасны зургууд байна. Энэ нь өдөр бүр өмсөх хувцасны стилийн зургуудыг амралтын өдрийг хүртэл урьдчилан наасан байдал юм.

Нэвтрүүлгийн баг – Та хувцсанд сонирхолтой юу? Юн Ши Юн – Үгүй ээ. Би урьд нь “Ворст пэйшн” (Хамгийн муу хувцаслалт)-ээр шалгарч байсан. 40 нас хүрээд стилээ өөрчлөхийг хүсэж байна, өдөр тутмын хувцаслалтандаа ч гэсэн миний стиль биш хувцсуудыг туршиж үзэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ би хувцсанд сонирхолгүй, сайн өмсөж чаддаггүй, өөртөө ч итгэлгүй болохоор харин ч стилисттэйгээ зөвлөлдөөд нэг сарын хувцсаа урьдчилан бэлдэж, төлөвлөгөөний дагуу өмсөж байгаа.
Гар утсанд нь стилисттэйгээ зөвлөлдсөн хувцаслалтууд байна. Өнөөдөр бол урьдчилан зөвлөлдсөн 6-р сарын хувцсаа өмсөж үзэх өдөр. 6-р сарын 1-ний хувцаслалт нь ээжтэйгээ болзохдоо өмсөх “all-black” (бүхэлдээ хар) хувцас юм. Өмсөж үзсэний дараа баталгаажуулах зураг (인증샷) авна. Аксесуараа Ши Юн өөрөө сонгоно. Аксесуараар хоёр ширхэг сувдан зүүлт сонголоо. Бугуйвч хүртэл сувдан. Сувдаар дүүргэсэн “Ту 머ч” (Хэт ихдүүлсэн) хувцаслалт. Дараагийнх нь хар пиджак, цагаан өмд, мөн хоёр сувдан зүүлт.
Нэвтрүүлгийн баг – Таны хамгийн дуртай аксесуар? Юн Ши Юн – Сувд! Сувд гоё юм шиг санагддаг. Ямар нэгэн байдлаар эрүүл болж байгаа мэт мэдрэмж. Би ретро мэдрэмжид дуртай, сувд яг тэр мэдрэмжийг өгдөг. Сувд үнэхээр гоё.
Аксесуарын хайрцаг нь сувдаар дүүрэн. Хар хүрэм дээр ч сувдан зүүлт Цагаан цамц дээр ч сувдан зүүлт Савхин хүрэм дээр ч сувдан зүүлт Цэнхэр цамц дээр ч сувдан зүүлт
Сувданд үнэн сэтгэлээсээ ханддаг залуу. Хувцаслалтаа шалгаж дуусаад ямар нэг зүйлийг бичиж эхэлнэ.
Юн Ши Юн – Цагаан хувцсыг Сингапурт ч өмсөж болох юм чинь, үүнийг онгоцны буудал дээр өмсөх хувцсаар сонгоё.
Саяхан өмссөн хувцаслалт нэг бүрийг хуанли дээр тэмдэглэж байна.
Уншлаганд (лидинг) явахдаа өмсөх хувцас нь ихэвчлэн хослол.
Бэйсболлын талбай руу цагаан футболктой явах хэрэгтэй.
Анхны бэлтгэл дээр…
Эмээгийнд очихдоо…
Ээжтэй уулзахдаа…
Өдөр тутмын хувцсаа хүртэл кодчилж дуусахад 6-р сарын хувцаслалтын төлөвлөгөө бэлэн боллоо.
Жүжигчин Чой Жин Хёкийн ээж – Нэг сарын хувцсаа төлөвлөдөг алдартан анх удаа харж байна.
Шургуулганаас ямар нэг зүйл гаргаж ирнэ. Гаргаж ирсэн зүйл (хувцас эвхэгч) дээрээ футболкоо тавиад яг тэр чигт нь эвхэнэ. Цэвэрхэн эвхэж дууслаа. Футболкны цэгцлэлтийг хувцасны дэлгүүр шиг хувцас нэг бүрийг нямбай арчилна. Нягт нямбай эвхсэн хувцсаа яг л хувцасны өрөөнд анх байсан байранд нь буцаан тавьж, цамцнуудын хоорондох зайг ч жигд болгосны дараа анхилуун үнэртэй шүршигчээр (спрей) дуусгана.
Дуучин Даниел – Би яг тэр хэв маягаар (рутин) нь амьдарч үзэхийг хүсэж байна. Сонирхолтой байна.